Эрхэм хүндэт ТУС сангийн удирдлагууд, УЗ, ХЗ, ХОХ-ны гишүүд, нийт гишүүд ээ
Ирээдүйдээ итгэл төгс хөрөнгө оруулалт хийж, байгууллагаас олгож буй боломжийг ухаалгаар хүртэж, хойчийн ирээдүйгээ баталгаажуулан санд нэгдэн орсон бүх гишүүд, дэмжигчиддээ ТУС сан үүсгэн байгуулагдсаны 4 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье !
Тэтгэврийн Ууган Сан нь 2014 оны хагас жилийн байдлаар нийт цэвэр хуримтлалын хэмжээгээрээ 3,5 ТЭРБУМ төгрөг, 1300 гаруй гишүүдтэй болсон амжилттайгаар 4 жилийг ардаа үдэж байна.
Бид жил ирэх тутамд үйл ажиллагагаа илүү сайжруулан гишүүддээ хүртээмжтэй, тэдний сэтгэл ханамжийг өндөр байгах, ирээдүйдээ итгэл төгс ажиллаж, амьдрахад нь дэмжлэг болох үйлчилгээг хүргэхээр чармайн ажиллаж байна
Цаашид Монгол улсын тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн шинэ шатанд гаргах их үйлсэд гишүүд та бүхний дэмжлэг, санал санаачлага, хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Өнгөрсөн хугацаанд ТУС санг үүсгэн байгуулалцан, цаг зав, оюун бодлоо дайчлан, сангийн үйл ажиллагаа дэмжин, бидний ажилд бодитой хувь нэмэр оруулж ажилласан, цаашид хамтран ажиллах Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, Хөрөнгө оруулалтын хорооны гишүүд болон сангийн нийт гишүүддээ баярлаж, талархсанаа илэрхийлье.
ТЭТГЭВРИЙН УУГАН САН
2014.07.02