ТУС-аас хуримтлалаа авахаар төлөвлөж буй гишүүд дараах мэдээлэлд анхаарна уу.
Зөвлөгөө:
– Та ойрын үед хуримтлалаа авахаар бодож байгаа бол он гаргаад 2021 оны өгөөжийг оруулаад авбал дээр шүү.
– ТУС нь тэтгэврийн зориулалттай хуримтлал, мөн байгууллагаас дэмжлэгтэй тул та ойр зуурын мөнгөний хэрэгцээгээ ТУС-ийн хуримтлалаа цуцлахгүй шийдвэл ашигтай.
– Бүр болохгүй байгаа бол 2021.12.15-наас өмнө хүсэлтээ өгөөрэй. Гэхдээ энэ тохиолдолд 2021 оны өгөөж орох боломжгүйг анхаарна уу.
– Та ажлаас гарч байгаа бол 2021.12.15-ны өдрөөс өмнө хүсэлтээ өгөхдөө тушаалаа мөн ТУС-д өгсөн байх ёстойг анхаарна уу. 15-ны өдрөөс хойш хүсэлт ирүүлсэн бол он гараад өгөөжтэй тооцуулж авна.
– 2021.12.15-аас хойш ирсэн хуримтлал авах хүсэлтүүдийг 2022.02.15-аас хойш ирсэн дарааллаар нь шийдэх болно.
Асууж лавлах зүйл байгаа бол 99087248 утсаар ажлын цагаар холбогдоорой.