Ардчилсан Үндсэн Хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын төр, нийгмийн салбар бүрт олон жил, үр бүтээлтэй ажиллаж, эх орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст Монгол улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон медаль гардууллаа.Эдгээр эрхэм хүмүүсийн тоонд Ардын их хурлын депутат асан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, Голомт банкны Ерөнхийлөгч, Тэтгэврийн Ууган Сан ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах Зөвлөлийн дарга Г.Ганболд зүй ёсоор орж МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ цол тэмдгээр шагнагдлаа.
Тэтгэврийн Ууган Сан нь үзэл баримтлал, бодлого, бүтцийн хувьд олон улсын хувийн тэтгэврийн сангийн жишгээр ажилладаг Монголын анхны хувийн тэтгэврийн сан юм. Тэтгэврийн Ууган Сан үүсгэн байгуулагдсан цагаас 3600 (давхардсан тоогоор) гаруй ажилтан гишүүнээр элсэж хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэж, хувийн тэтгэврийн ач холбогдлыг ойлгож, ашиг тусыг хүртэж байна.
Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог ажилтан, ажил олгогч, ард иргэддээ ээлтэй, үр дүнтэй бүрдүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж ирсэн Г.Ганболд захиралдаа Тэтгэврийн Ууган Сангийн нийт гишүүд, хамт олны зүгээс  халуун баяр хүргэж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээд бүхнийг хүсэн ерөөе!
ТЭТГЭВРИЙН УУГАН САН