Тэтгэврийн Ууган Сан /Сан/ 2010 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа Бүх гишүүддээ нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлан жил бүрийн 3-р сарын 31-ний өдрийн дотор Бүх гишүүдийн хурлаа зарлан хуралдуулж ирсэн. Энэ жилийн ээлжит хурлаараа бид дараах асуудлуудыг танилцуулж байна. Үүнд:

  1. 2021 оны жилийн тайлантай танилцах
  2. Хөрөнгө оруулалтын багцын нөхцөл өөрчлөгдсөн тухай
  3. Тэтгэврийн хуримтлалын гэрээг шинэчлэн байгуулах

Сангийн гишүүд та бүхэн Бүх гишүүдийн хуралдаа идэвхтэй оролцож хөрөнгө оруулалтын багц сонголтын гэрээгээ  шинэчлээрэй.

Бүх гишүүдийн хурлын танилцуулга, оролцох заавар.

  1. Сангийн гишүүн та tus.mn сайтад гишүүний эрхээрээ нэвтэрч Бүх гишүүдийн хуралдаа оролцоно.
  2. Та гишүүний эрхээрээ нэвтэрч чадахгүй байгаа бол доорх зааврын дагуу нэвтэрээрэй.
  3. Нууц үгээ мэдэхгүй бол tus.mn -> Гишүүн нэвтрэх -> Шинэ нууц үг авах? -> ТУС-д бүртгэлтэй и-мэйл хаягаа шалгаж шинээр нууц үгээ зохиож хийнэ.
  4. Гишүүний дугаараа мэдэхгүй бол user name хэсэгт бүртгэлтэй и-мэйл хаягаа бичиж болно.
  5. И-мэйл хаягаа сольсон, ашиглахгүй байгаа, байхгүй бол бидэнтэй ажлын цагаар холбогдож нэвтрэх эрх болон бүртгэлээ засуулна уу.

 

Тэтгэврийн Ууган Сан

Утас: 70111646 /1728/, 70111646 /1679/

И-мэйл хаяг: info@tus.mn