“Тэтгэврийн Ууган Сан” /ТУС/ ийн Удирдах зөвлөлд Бодь группээс томилогдон ажиллаж ирсэн О.Ганжолоо захирал Удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Бодь Интернэшнл ХХК-иас Г.Эрдэнэчимэг захирлыг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилсныг нийт гишүүд, гишүүн байгууллагууддаа үүгээр мэдэгдэж байна.
ТУС-ийн Хяналтын зөвлөлд 5, Удирдах зөвлөлд 6, нийт 11 жил ТУС-ийн үйл ажиллагааг удирдаж, үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан О.Ганжолоо захиралдаа нийт хамт олон, гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Удирдах зөвлөлийн гишүүнд шинээр томилогдсон Г.Эрдэнэчимэг захиралдаа ТУС-ийн хөгжил дэвшилд их хувь нэмэр оруулахыг хүсээд, нийт хамт олныхоо өмнөөс баяр хүргэе.
Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнтэй энд дарж танилцана уу.
ТЭТГЭВРИЙН УУГАН САН