Эрхэм гишүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе!

Тэтгэврийн Ууган Сан ТББ /Сан/ -ын  Хяналтын зөвлөл нь үүсгэн байгуулагч байгууллагын төлөөлөл 1, гишүүдийн төлөөлөл 2, нийт 3 гишүүнтэй ажилладаг. Сангийн дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, сангийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж үүсгэн байгуулагч, нийт гишүүдэд мэдээлэх, сангийн аж ахуйн, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгах зөвлөл юм. Хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2023 оны 4 сард дуусгавар болж байгаа тул Хяналтын зөвлөлд ирэх 4 жил  Бүх гишүүдээ төлөөлөн ажиллах 2 гишүүнийг сонгох санал хураалтыг Бүх гишүүдийн ээлжит хурлаар зохион байгуулна.

Хяналтын зөвлөлийн гишүүнд дараах шаардлага хангасан гишүүд нэр дэвших боломжтой. Үүнд:

  • ТУС санд гишүүнээр элсээд 2 жил болсон;
  • Мэргэжил, ёс зүйн зохих шаардлага хангасан;
  • Гишүүд, гишүүн байгууллагын эрх ашгийг тэргүүн ээлжинд эрхэмлэдэг;
  • Санхүү, аудит, хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй;
  • Хараат бус хяналт, шалгалт хийж дүгнэлт гаргах чадвартай байх;

Эрхэм гишүүн та мэргэжил, ур чадвараа сорьж, ТУС сандаа бодит хувь нэмэр оруулахыг хүсвэл Хяналтын зөвлөлд нэрээ дэвшүүлээрэй.

Бүрдүүлэх материал:

– Ажлын туршлага бүхий товч танилцуулга, / Загварыг энд дарж авна уу./

– Цахим хуудсанд байршуулах фото зураг

Нэр дэвшигчдийг  2023.02.27-2023.03.06-ны хооронд бүртгэнэ. Гишүүдэд www.tus.mn сайтаар 2023.03.07-2023.03.13-ны өдрүүдэд танилцуулаад 2023.03.13-2023.03.24-ний өдрүүдэд санал хураалт зохион байгуулна. Иймд нэр дэвшигчид товч танилцуулга, фото зургийг 2023.02.27-2023.03.06-ны хооронд erdenechimeg_u@golomtbank.com хаягаар ирүүлнэ үү.

 

Холбоо барих:

Утас: 70111646-/1679, 1728/

Тэтгэврийн Ууган Сан ТББ