Тэтгэврийн Ууган Сангийн эрхэм гишүүн танд энэ өдрийн мэнд хүргэе.
Өнөөдөр та бүхэндээ Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаар болон сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг танилцуулж байна.
Хяналтын зөвлөл үүсгэн байгуулагч байгууллагаас томилогдсон 1, бүх гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон 2 гишүүнтэй ажилладаг. Хяналтын зөвлөл нь та бүхний ирээдүйн баталгаа болох Тэтгэврийн Ууган Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд дараах бүрэн эрхтэй ажилладаг. Үүнд:
-
- Сангийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх;
- Сангийн дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
- Удирдах зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралд оролцох, хяналт тавин, саналаа илэрхийлэх;
- Сангийн хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, мэдээлэлийн үнэн бодит байдалд хяналт тавих, дүгнэлт гаргах, гишүүдэд мэдээллэх;
- Сангийн үйл ажиллагаа гишүүдэд нээлттэй, ил тод байгаа эсэхэд хяналт тавих;
- Сангийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгах, зөвлөмж гаргуулах, хөндлөнгийн хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргах;
- Хяналтын зөвлөл нь Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, түүнээс гарсан шийдвэртэй танилцаж, шаардлагатай тохиолдолд уг хурлаас хойш 30 хоногийн дотор хуралдаж, гаргасан шийдвэрт санал хүргүүлж, Удирдах зөвлөлийн хурал дахин хэлэлцүүлж баталгаажуулах;
Хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2023 оны 4 сард дуусгавар болж байгаа тул ирэх 4 жилд Бүх гишүүдээ төлөөлөн ажиллах 2 гишүүнийг сонгох санал хураалтыг Бүх гишүүдийн ээлжит хурлаар зохион байгуулна. Энэ удаагийн санал хураалтад Бодь группээс 1 гишүүн сонгогдож, санал ирсэн тул Голомт банкаас нэр дэвшсэн гишүүдээс 1 гишүүнийг сонгох санал хураалтыг Бүх гишүүдийн ээлжит хуралтай хамт 2023/03/13-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал www.tus.mn сайтаар зохион байгуулна.
Иймд та бүхэн Хяналтын зөвлөлд нэр дэвшигчидтэй танилцана уу. Танилцуулга зураг дээр 2 товшиход томорно.
* * *