Тэтгэврийн Ууган Сан ТББ нь  Бүх гишүүдийн хурлаа 2023.03.13-2023.03.28 өдрүүдэд www.tus.mn сайтаар зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцүүллээ.

  1. 2022 оны үйл ажиллагааны тайлантай танилцуулах
  2. 2022 онд Багц 1-ийг сонгосон гишүүд багц сонголт хийх
  3. Хяналтын зөвлөлийн хоёр гишүүнийг сонгох

 

Бүх гишүүдийн хурал эхлэх өдөр санал өгөх боломжтой нийт 1232 идэвхтэй гишүүн байснаас 662 гишүүн амжилттай санал өгч, хурлын ирц 54 хувиар хүчин төгөлдөр боллоо.

Удирдах зөвлөлийн 2023.02.14-ний өдрийн хурлаар Санал хураах, тоолох хорооны даргаар Хяналтын Зөвлөлийн дарга Х.Пүрэвдорж, гишүүнээр Удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал, гишүүнээр Хяналтын зөвлөлийн гишүүн Г.Гүрбазар, нарийн бичгээр Бизнес хөгжлийн менежер Ө.Эрдэнэчимэгийг нарыг томилсны дагуу санал хураалтыг үр дүнг нэгтгэн “Саналын хуудас тоолсон акт”-аар баталгаажуулсан үр дүнг нийт гишүүддээ танилцуулж байна.

Тэтгэврийн Ууган Сан /ТУС/ ТББ нь өөрийн дүрмийн 5.4-т заасны дагуу Хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэй ажилладаг. Хяналтын зөвлөлийн бүх гишүүдийн төлөөлөл 2 гишүүний бүрэн эрхийн хугацаа 2023 оны 3-р сард дуусаж байгаа тул дараагийн дөрвөн жилд гишүүдийг төлөөлөх 2 гишүүнийг сонгох санал хураалтыг дараах байдлаар зохион байгууллаа. Үүнд:

  1. Голомт банкны 1116 гишүүдийн төлөөлөл 1 гишүүнийг tus.mn сайтаар Poll системээр  санал хураах,
  2. Бодь интернэшнл групп болон холбоотой компаниудын 202 гишүүдийн төлөөлөл 1 гишүүнийг ажилтнуудын хурлаар сонгох

 

  • Бодь группын компаниудын гишүүдээс Бодь Интернэшнл ХХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн захирал Б.Чимэгсүрэнг нэр дэвшүүлэн, олонхийн саналаар сонгосон тухай албан бичиг ирсэн тул Б.Чимэгсүрэн хяналтын зөвлөлийн гишүүн боллоо.
  • Харин Голомт банкны  гишүүдийн төлөөлөл 1 гишүүнийг сонгох санал хураалтад 4 гишүүн нэр дэвшиж, санал тооллогын үр дүнд хамгийн олон буюу 278 саналаар Голомт банкны Эрсдэлийн удирдлагын газрын Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал Л.Өгөөмөр сонгогдлоо.

Монгол улсын хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх, Тэтгэврийн Ууган Сан ТББ-ын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж ажиллахаар Хяналтын зөвлөлд нэр дэвшсэн нийт гишүүддээ талархал илэрхийлж байна.

Мөн шинээр сонгогдсон хоёр гишүүндээ цаашдын ажилд нь амжилт хүсье!

Санал хураалтын үр дүнд Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөл ирэх дөрвөн жилд дараах бүрэлдэхүүнтэй ажиллах болсныг нийт гишүүн байгууллага, гишүүддээ үүгээр мэдэгдэж байна.

  1. Г.Гүрбазар Голомт банкны Санхүү удирдлагын газрын Төлөвлөлт, үнэлгээний хэлтсийн захирал. Үүсгэн байгуулагчдаас томилогдсон
  2. Б.Чимэгсүрэн Бодь Интернэшнл ХХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн захирал. Гишүүдийн саналаар сонгогдсон
  3. Л.Өгөөмөр Голомт банкны Эрсдэлийн удирдлагын газрын Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал. Гишүүдийн саналаар сонгогдсон

 

Бүх гишүүдийн хуралдаа идэвхтэй оролцож, санал өгсөн гишүүддээ талархал илэрхийлье.

ТЭТГЭВРИЙН УУГАН САН