Тэтгэврийн Ууган Сан /ТУС сан/-д хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэх хүсэлтэй манай гишүүн байгууллагын ажилтнууд болон хувь хүмүүс гишүүнээр элсдэг. Манай сан үүсгэн байгуулагдсанаас хойш 4200 гишүүн элсэж, одоо 1400 гаруй гишүүнтэй байна. Тэд хэрхэн тэтгэврийн хуримтлалтай болдгийг бид Баяраагийн жишээгээр танд танилцуулъя.

Баяраа  байгууллагын тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэгч Голомт банканд ажилладаг.  Холч хараатай, ажил амьдралаа төлөвлөж сурсан Баяраа 2011 онд теллер байхдаа ТУС санд гишүүнээр элсэж хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэж эхэлсэн. Тэр гишүүнээр элсээд 12 жил болсон бөгөөд одоо 38 настай, салбарын захирал болоод байна.

     – Баяраа цалингаасаа 9 сая төгрөг хувийн тэтгэвэртээ зориулан хуримтлуулсан бөгөөд ажил олгогчийн нэмэлт, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөөд одоо нийт 39 сая төгрөг болсон байна. Тэгвэл Баяраа дахиад 22 жил хуримтлуулбал хэдэн төгрөгтэй болох вэ?

 

         – Тийм ээ. Тэр 672 сая төгрөгтэй болно. “Энэ тооцоо үнэн үү?” гэж та асуумаар байна уу? 

        – Энэ тооцоо мэдээж үнэн. “Яаж?” гэж үү?

        – Ингэж … 

  • Баяраа Хувийн тэтгэврийн дансандаа сар бүр цалингаасаа бага багаар хуримтлуулсаар 2045 он гэхэд 27 сая төгрөг бүрдүүлсэн.
  • Харин ажил олгогч нь Баяраагийн Хувийн тэтгэврийн дансанд сар бүр төдий хэмжээний хуримтлал өгчээ.
  • Мэдээж хуримтлал үүсч байгаа тул тэтгэврийн сангийн зарчмаар найдвартай, тогтвортой хөрөнгө оруулалтад оруулж үнэ цэнийг хадгалах, өгөөжөөр өсгөх нь ТУС сангийн ажил. ТУС сангаас Баяраагийн нэрийн дансан дахь хуримтлалд жил бүрийн эцэст дунджаар 12.5 хувийн өгөөж хуваарилсаар 34 жилд 618 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын өгөөжийг хуримтлуулсан байна.
  • Ингээд Баяраагийн 27 сая, байгууллагын 27 сая, хөрөнгө оруулалтын өгөөжийн 618 сая нийлээд Баяраа 60 насандаа 672 сая төгрөгийн хувийн тэтгэвэртэй болж байна.

Баяраа ийм маягаар хувийн тэтгэврийн хуримтлалаа бүрдүүлж байна. Тэр хуримтлалаа 1 удаа бүрэн авч болно. Эсвэл тодорхой хугацаанд, тогтмол хэмжээгээр сар бүр тэтгэвэр болгон авах боломжтой. Энэ тохиолдолд түүний хуримтлалын үлдэгдэлд мөн л жил бүр өгөөж хуваарилагдана.  Мөн үлдсэн хуримтлалаа өөрийн нэр заасан өвлөгч эсвэл гэр бүлдээ өвлүүлэх боломжтой.

      – Харин Та хувийн тэтгэврийн хуримтлалтай юу? 

      – Доорх тооцоолуур дээр дарж өөрийн хувийн тэтгэврийн хуримтлалаа тооцож үзээрэй. 

Тэтгэврийн Ууган Сан

И-мэйл: info@tus.mn

Утас: (976) 70111646 /1679/

www.tus.mn