ТУС-ийн гишүүдийн дунд зохион байгуулдаг “ТУС-ч найз” урамшуулалт аян өнөөдрөөс эхэллээ. Аян 7 хоног үргэлжилж 9 сарын 27-ны өдөр дуусна. ТУС-ийн гишүүд та бүхэн идэвхтэй оролцож урамшууллын эзэн болоорой.
Урамшууллын нөхцөл:
– Аянд оролцохыг хүссэн ажилтан өөрөө ТУС-ийн гишүүн байна.
– 5 найздаа ТУС-ийн талаар танилцуулж, элсүүлнэ.
– Найзууд нь Голомт банкны ажилтан бол үндсэн ажилтнаар 6 сар ажилласан байна. Бусад гишүүн байгууллагын ажилтан бол үндсэн ажилтан болсон байна.
– Найздаа ТУС-ийн нөхцөл, ач холбогдлыг тайлбарлаж ойлгуулсан байна.
– Өөрийн элсүүлсэн гишүүдийн бүртгэл хөтлөн гарын үсэг зурж 9-р сарын 27-ны өдрийн дотор erdenechimeg_u@golomtbank.com хаягаар ирүүлнэ.
Заасан хугацаанд ирүүлсэн бүртгэлийн маягтыг 5 найзаас ирсэн гэрээтэй тулгаж шалгасны үндсэн дээр урамшуулалд 50000 төгрөгийн Mystery box -ыг ТУС-ч найзад өгнө.
Жич: ТУС-ч найз аянд оролцох гишүүд доорх хаягаар холбогдож Тэтгэврийн хуримтлалын гэрээ болон Бүртгэлийн маягт авна уу.
– Дотоод сүлжээ: TUS – Erdenechimeg, TUS – Bayarmaa
– Имэйл: Erdenechimeg_u@golomtbank.com, Bayarmaa_l@golomtbank.com
– Утас: 70111646 /1679, 1728/