Тэтгэврийн Ууган Сан нь гишүүнээр нэгдэн орсон бүх байгууллагын ажилтнууд, иргэнийг тэтгэврийн нэмэлт хуримтлалтай болгох, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүй байх зорилготой ажилладаг. Бид энэхүү зорилгын хүрээнд гишүүдийнхээ хуримтлалыг тэдний сонгосон багцын дагуу хөрөнгө оруулалтад байршуулж, үр ашгийг тооцон хөндлөнгийн аудит, сангийн Хяналтын зөвлөлөөр хянуулж баталгаажуулан 100 хувь гишүүддээ хуваарилдаг.
2023 оны хөрөнгө оруулалтын дундаж өгөөжийг 11.72 хувьд хүргэн нэмэгдүүлсэн бөгөөд үр дүнд нь Багц 1 –ийг сонгосон гишүүдэд 12.72%, Багц 2 –ыг сонгосон гишүүдэд 11.93%, Багц 3 –ыг сонгосон гишүүлдэд 11.13% өгөөж тус тус хуваарилагдлаа.
Тэтгэврийн Ууган Санд нэгдэн орсон байгууллагын ажилтнуудын хуримтлал ажилтны хуримтлалаас гадна байгууллагаас нэмж өгсөн хуримтлалаар дахин нэмэгдэж, өгөөжөөр давхар өсдөг онцлогтой.
Гишүүд та бүхэн дараах зааврын дагуу гишүүний эрхээрээ нэвтэрч хуримтлалаа шалгаарай.
Тэтгэврийн Ууган Сан