Эрхэм гишүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе!
Тэтгэврийн Ууган Сан ТББ /Сан/ үүсгэн байгуулагчид, гишүүд болон сангийн эрх ашгийн тэнцвэрийг хангахуйц Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Сангийн Удирдах Зөвлөл үүсгэн байгуулагч байгууллагаас томилогдсон 3, бүх гишүүдийг төлөөлөх 2, нийт 5 гишүүнтэй ажилладаг. Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа энэ оны 4-р сард дуусгавар болж байгаа тул ирэх 3 жил Бүх гишүүдээ төлөөлөн ажиллах 2 гишүүнийг сонгох санал хураалтыг Бүх гишүүдийн хурлаар зохион байгуулах гэж байна.
Сангийн Удирдлагын баг бүрэлдэхүүнд ажиллаж, хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх, санд нэгдсэн гишүүдийн ирээдүйн орлогыг нэмэгдүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах хүсэл сонирхолтой дараах шаардлага хангасан гишүүдийг Удирдах зөвлөлд нэр дэвшихийг урьж байна. Үүнд:
- Ёс зүйн өндөр төлөвшилтэй, хөрөнгө оруулалт, тэтгэврийн сан, санхүү, аудит, эрсдэлийн удирдлага эсвэл хууль эрх зүйн мэргэжилтэй
- Сангийн гишүүн байгууллагад 3 болон түүнээс дээш жил удирдах албан тушаалд ажилласан гишүүдийн эрх ашгийг тэргүүн ээлжид эрхэмлэх сангийн гишүүн байна.
Бүрдүүлэх материал:
– Ажлын туршлага бүхий товч танилцуулга, / Загварыг энд дарж авна уу./
– Цахим хуудсанд байршуулах фото зураг
Нэр дэвшигчдийг 2024.03.28-2024.04.03-ны хооронд бүртгэнэ. Санал хураалтыг www.tus.mn сайтаар 2024.04.03-2024.04.10-ны өдрүүдэд зохион байгуулна. Иймд нэр дэвшигчид товч танилцуулга, фото зургаа 2023.04.03-ны өдрийг хүртэл erdenechimeg_u@golomtbank.com хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих:
Утас: 70111646-/1679/
Тэтгэврийн Ууган Сан ТББ