Тэтгэврийн Ууган Сан нь Удирдах зөвлөлийн 5 гишүүнтэй. Бүх гишүүдийн төлөөлөл 2 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа тул дараагийн 3 жилд гишүүдийг төлөөлөх 2 гишүүнийг сонгох санал хураалтыг www.tus.mn сайтаар /Poll систем/ 2024.04.15-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Санал хураалтын үр дүнгээр Удирдах зөвлөлд өмнөх 3 жилд ажилласан Н.Долгормаа, А.Ганчимэг захирал нар дахин сонгогдож, Тэтгэврийн Ууган Сангийн Удирдах зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй ажиллах боллоо. Үүнд:
- Г.Ганболд, Голомт банкны ерөнхийлөгч. Үүсгэн байгуулагчдаас томилогдсон.
- Г.Эрдэнэчимэг, Бодь Интернэшнл ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал. Үүсгэн байгуулагчдаас томилогдсон.
- Н.Мөнхжаргал Голомт банкны Комплаенсийн хэлтсийн захирал. Үүсгэн байгуулагчдаас томилогдсон.
- Н.Долгормаа, Голомт банкны Бүртгэл тооцооны газар, Салбарын бүртгэлийн мониторингийн хэлтсийн захирал. Гишүүдийн саналаар сонгогдсон.
- А.Ганчимэг, Голомт банкны Байгууллагын хөгжлийн газрын захирал. Гишүүдийн саналаар сонгогдсон.
Санал хураалтыг Хяналтын Зөвлөлийн дарга Л.Өгөөмөр, Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Туяачимэг, Удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал, Бизнес хөгжлийн менежер Ө.Эрдэнэчимэг нар “Саналын хуудас тоолсон акт” үйлдэж баталгаажууллаа.
ТУС-ийн Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлсэн идэвхтэй гишүүддээ талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.
Тэтгэврийн Ууган Сан