Тэтгэврийн Ууган Сан нь сайн дурын үндсэн дээр санд гишүүнээр нэгдэн орсон бүх гишүүн байгууллагын ажилтнууд, иргэнийг тэтгэврийн хуримтлалтай болгох, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүй байх зорилготой ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд гишүүдийнхээ сонгосон багцын дагуу хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтаас олсон үр ашгийг Хяналтын зөвлөл, хөндлөнгийн аудитаар баталгаажуулж гишүүддээ бүрэн хуваарилдаг.
Сангийн 2024 оны хөрөнгө оруулалтын дундаж өгөөж 15.9%-тай гарлаа. Үүнээс Багц 1-д 15.0%, Багц 2-т 15.9%, Багц 3-т 16.9%-ийн өгөөж тус тус хуваарилагдаж байна.
Гишүүд та бүхэн www.tus.mn сайтын ГИШҮҮН НЭВТРЭХ цэсээр хуримтлал болон 2024 оны өгөөжийн мэдээллээ харна уу.
Тэтгэврийн Ууган Сан