2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Удирдах зөвлөлийн 11/08 тоот тогтоолын дагуу Тэтгэврийн Ууган сангийн дүрэм шинэчилэн батлагдлаа.

Дүрэмд орсон өөрчлөлтүүдээс дурьдвал:

  • Нэршилүүдийг илүү тодорхой болгосон.

-Гишүүн

-Гишүүн байгууллага

  • Хуулийн дагуу сан нь бусдын нэрийн өмнөөс төлбөрийн баталгаа гаргах, хандив өгөхийг хориглох тухай заалт орсон.
  • Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаа 2 жил болсон.
  • Удирдах зөвлөлийн 5 гишүүний 3 гишүүнийг гишүүн байгууллагаас зөвшилцөн томилох, 2 гишүүнийг бүх гишүүдын санал хураалтаар томилох заалт орсон.

Удирдах зөвлөлийн хуралдаанд дөрөв буюу түүнээс дээш УЗ гишүүд оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдоно.