Ашид Голомт ББСБ-ын гүйцэтгэх захирал Ж.Ганбат нь 2016 оны бүх гишүүдийн санал хураалтын дагуу удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 11-нд өөрийн хүсэлтээр сангийн удирдах зөвлөлийн гишүүнээс нэрээ татах хүсэлт гаргасан. УЗ-ийн дарга болон бусад гишүүд, хяналтын зөвлөл түүний хүсэлтийг хүндэтгэн үзэж хүлээн авсан.

Тэрээр 2013-2016 оны хооронд ТУС сангийн Хяналтын зөвлөлийн гишүүн, 2016 оноос Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлыг өөрийн үндсэн үүрэгт ажлын хажуугаар давхар хашиж байсан.

Ж.Ганбат захиралдаа Тэтгэврийн Ууган Сангийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжиж ажиллаж байсанд үе үеийн УЗ, ХЗ-ийн гишүүд, гишүүн байгууллага, гишүүдийн өмнөөс талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.