Шинэчилсэн дүрмийн дагуу ажил олгогчийг төлөөлүүлэн Голомт банкны Гүйцэтгэх захиралын 304 тоот тушаалын дагуу Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд нь Тэтгэврийн Ууган сангийн удирдах зөвлөлийн гишүүнд томилогдлоо.
Г.Ганболд нь 1983-2000 оны хооронд МХЗЭ-ийн хороонд Референт, Хэлтсийн эрхлэгч, Нарийн бичгийн дарга, Монголын Оюутны Холбоонд Дэд Дарга, Монголын Залуучуудын Холбоонд Тэргүүлэгч, Стандарт ХХК-д Ерөнхий захирал, 2000 оноос Голомт банкинд ЕЗГазрын захирал, Тэргүүн дэд захирал, Гүйцэтгэх захирал зэрэг удирдах албан тушаалыг хашиж байсан арвин туршлагатай бөгөөд мөн Тэтгэврийн Ууган Санг 2010 онд үүсгэн байгуулахад тэргүүлэх үүрэгтэй ажиллан 2010-2015 онд Тэтгэврийн Ууган сангийн Удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг тушаалыг хашиж, ТУС-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй. Өнөөдрийн ТУС, ирээдүйн тулах цэг болсон МУ-ын анхны хувийн тэтгэврийн сангийн удирдах зөвлөлд дахин томилогдсон Г.Ганболд Ерөнхийлөгчдөө ажлын өндөр амжилт хүсье.
ТУС-гийн УЗ, ХЗ-ийн гишүүд, гишүүн байгууллага, гишүүд