Хяналтын зөвлөл ТУС-ийн санхүүгийн болон бусад үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх зорилготой гурван гишүүний бүрэлдэхүүнтэй. Хяналтын зөвлөлийн нэг гишүүнийг ажил олгогчоос зөвшилцөн томилох ба үлдсэн хоёр гишүүнийг сангийн гишүүд өөрсдийн дундаас санал хураалтаар гурван жилийн хугацаатай сонгоно. Хяналтын зөвлөлийн гишүүнд сангийн гишүүд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Санд нэгдсэн нийт ажилтнуудын олонх нь санал хураалтад оролцсоноор санал хураалт хүчин төгөлдөр болж, хамгийн олон санал авсан хоёр гишүүн Хяналтын зөвлөлийн гишүүн болно.

Хяналтын зөвлөл нь сангийн дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, сангийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж үүсгэн байгуулагч, нийт гишүүдэд мэдээлэх, сангийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгах бүрэн эрхтэй.

Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөлд ажил олгогчоос томилогдсон гишүүн

1. В.Мягмаржав
1. В.МягмаржавБодь интернэшнл ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч

Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөлд бүх гишүүдээс томилогдсон гишүүд

2. С.Төгсбилэг
2. С.ТөгсбилэгГоломт банкны Хан-Уул бизнес төвийн захирал
2016 оны бүх гишүүдийн санал хураалтын дагуу удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
3. Н.Долгормаа
3. Н.ДолгормааГоломт банкны бүртгэл тооцооны хэлтсийн захирал
2016 оны бүх гишүүдийн санал хураалтын дагуу удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.

Эрхэм та Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийн мэдээллийг эндээс харна уу!