ТУС САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛД ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗААВАР

Бүх гишүүдийн санал хураалтаар сангийн УЗ, ХЗ-д гишүүдийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар сонгоно.

  • УДИРДАХ ЗӨВЛӨЛД 3 ГИШҮҮН СОНГОНО
  • ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛД 2 ГИШҮҮН СОНГОНО

Сонгууль нь сангийн бүх гишүүдийн дунд явагдах бөгөөд гишүүн бүр оролцох эрхтэй. Гишүүн та сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүй оролцож, өөрийн саналаа сангийн www.tus.mn албан ёсны цахим хуудаст гишүүний эрхээр нэвтрэн орж өгнө. Сангийн цахим хуудсаар санал өгөх боломжгүй гишүүдийн саналыг тухайн байгууллагын ХНХ-ээр дамжуулан бичгээр санал авах болно.

Нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй мэдээллийг www.tus.mn сайтны Сонгууль 2016 цэснээс болон байгууллагынхаа ТУС сангийн сонгон, шалгаруулалт хариуцсан ажилтнаас гишүүдийн хэвлэмэл танилцуулыг үзэх боломжтой.