About Эрдэнэчимэг Ө

This author has not yet filled in any details.
So far Эрдэнэчимэг Ө has created 89 blog entries.

“Хан тэгри мэд” ХХК-ийн ажилтнууд хувийн тэтгэврийн хуримтлалтай боллоо.

"Хан тэгри мэд" ХХК ажилтнуудаа хувийн тэтгэврийн хуримтлалтай болгохоор Тэтгэврийн Ууган Сантай хамтран Байгууллагын тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. ТУс компани нь нийт 100 хүнд нэгэн зэрэг эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай өндөр зэрэглэлийн "Тэгри Мэд" сувиллын үйл ажиллагаа явуулдаг. "Тэгри Мэд" сувиллын дадлага туршлагатай, эмчилгээний баг, үйлчилгээний хамт олон нь уламжлалт анагаах ухааны ололт амжилтыг, дэвшилтэт тоног төхөөрөмжтэй хослуулан 356 хоногийн турш иргэдэд үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж байна. Ирээдүйд хөрөнгө оруулж Тэтгэврийн хуримтлалтай болж буй хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт [...]

2024-09-03T12:19:33+08:002024-09-03|Мэдээ|

ТУС сан “Ойн булаг” зуслангийн нээлтээр

Тэтгэврийн Ууган Сан 2024 оны нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд гишүүн байгууллагын ажилтнууд болон тэдний гэр бүлийн тав тухтай амралтад зориулан Бодь групп - Голомт банкны Ойн булаг зусланд сүүдрэвч барьж нээлтийн арга хэмжээгээр хүлээлгэн өглөө. Мөн бид нээлтээр бяцхан хүүхдүүдээ амтат жүүс, иштэй чихрээр дайллаа. Ажилтнууддаа болон ар гэрт нь ямагт санаа тавин ажилладаг Бодь групп, Голомт банкандаа баярлалаа. Өнөөдрийн ТУС Ирээдүйн ТУЛАХ ЦЭГ  

2024-06-25T13:09:31+08:002024-06-25|Мэдээ|

Бүх гишүүдийн хурлын “АЗТАН”-ууд тодорлоо.

Тэтгэврийн Ууган Сангийн Бүх гишүүдийн хуралдаа идэвхтэй оролцсон нийт гишүүддээ талархал илэрхийлье. Удирдах зөвлөлд нэр дэвшигчдээс 2 гишүүн сонгож санал өгсөн гишүүдийн санал хүчинтэй болсон бөгөөд амжилттай санал өгсөн 735 гишүүдээсээ “Ухаалаг цагны эзэн” болох 10 АЗТАН тодруулж, хүрэлцэн ирсэн "АЗТАН" гишүүддээ бэлгээ гардуулж өглөө. Азтанууддаа баяр хүргээд, амжилт хүсье!!! Хувийн тэтгэврийн хуримтлал нь улам арвижих болтугай.             Тэтгэврийн Ууган Сан  

2024-05-06T12:10:48+08:002024-05-02|Мэдээ|

Удирдах зөвлөлийн санал хураалтын үр дүн гарлаа

Тэтгэврийн Ууган Сан нь Удирдах зөвлөлийн 5 гишүүнтэй. Бүх гишүүдийн төлөөлөл 2 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа тул дараагийн 3 жилд гишүүдийг төлөөлөх 2 гишүүнийг сонгох санал хураалтыг www.tus.mn сайтаар /Poll систем/ 2024.04.15-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Санал хураалтын үр дүнгээр Удирдах зөвлөлд өмнөх 3 жилд ажилласан Н.Долгормаа, А.Ганчимэг захирал нар дахин сонгогдож, Тэтгэврийн Ууган Сангийн Удирдах зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй ажиллах боллоо. Үүнд: Г.Ганболд, Голомт банкны ерөнхийлөгч. Үүсгэн байгуулагчдаас томилогдсон. Г.Эрдэнэчимэг, Бодь Интернэшнл ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал. Үүсгэн байгуулагчдаас [...]

2024-05-06T12:11:40+08:002024-05-01|Мэдээ|

Бүх гишүүдийн хуралдаа оролцож азтан болоорой!

Эрхэм гишүүд ээ. Тэтгэврийн Ууган Сангийн 2024 оны ээлжит "Бүх гишүүдийн хурал" одоо буюу 04 сарын 15-25-ны өдрүүдэд www.tus.mn цахим хуудсаар зохион байгуулагдаж байна.  Хурлаар та бүхэн 2023 оны тайлантай танилцаж, Хөрөнгө оруулалтын багцаа сольж, Удирдах зөвлөлийн 2 гишүүнийг сонгоно. Хуралдаа идэвхтэй оролцож, Удирдах зөвлөлийн 2 гишүүнийг сонгож санал өгсөнөөр ТА “Ухаалаг цагны эзэн” болох боломжтой. Та гишүүний эрхээрээ нэвтэрч хуралдаа оролцоорой. Гишүүний эрхээр нэвтрэх заавар:    Тэтгэврийн Ууган Сан

2024-04-22T17:46:50+08:002024-04-15|Мэдээ|