Сангийн 4 жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө
ТУС сангийн 4 жилийн ойн баяраа тэмдэглэхтэй холбогдуулан 4 бүлэг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаа. Идэвхжүүлэлт, мэдээллэл өгөх /Нийт ажилтанууд, гишүүдэд/ Сангийн үйл ажиллагааг сурталчилан, нийт гишүүдэд 4 жилийн ойн арга хэмжээний талаар интраниет, и-мэйл, сангийн вэб хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэж ажиллаа. Олон нийтэд тэтгэврийн сангийн талаар ойлголт мэдээлэл өгөх, ТУС санг нийтэд танилцуулах, сурталчилах зорилгоор Сангийн фэйсбүүк хуудас, группийг нээн ажиллуулахаар эхний ээлжинд туршилтын журмаар ажиллуулж эхлээд байна. Сангийн гишүүнчлэл нэмэгдүүлэх сугалаат уралдаан зарлах Сангийн гишүүнчлэлийг нэмэгдүүлэх банкны шинэ [...]