ТУС-ч найз аянд оролцсон гишүүддээ баярлалаа
ТУС-ийн гишүүдийн дунд зохион байгуулдаг “ТУС-ч найз” урамшуулалт аян өнгөрсөн 7 хоногт амжилттай зохион байгуулагдлаа. Уг аянд манай 21 гишүүн идэвхтэй оролцож нийт 105 гишүүн шинээр элссэн байна. Хувийн тэтгэврийн ач холбогдол болон байгууллагынхаа давуу талыг хамт ажиллагч найз нөхөддөө танилцуулсан ТУС-ч найзууддаа болон ирээдүйдээ хөрөнгө оруулах шийдвэр гаргасан шинэ гишүүддээ баярлалаа. Тууштай хуримтлуулж, ирээдүйдээ итгэл төгс амьдарцгаая. Тэтгэврийн Ууган Сан