Тэтгэврийн Ууган Сан “Хувийн тэтгэврийн тухай” хуулийн төсөлд өгсөн саналаа нээлттэй танилцуулж байна.
“Тэтгэврийн Ууган Сан” ТББ нь Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор 2010 онд Голомт банк - Бодь группийн ажил олгогч, ажилтнуудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд бид Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог ямар хэлбэрээр хөгжүүлэх, хувийн тэтгэврийн сан ямар байдлаар ажиллах боломжтойг судалж, аль тохиромжтой хувилбарыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, өөрийн дотоод дүрэм, журмаа боловсруулан гишүүн байгууллага болон гишүүдийнхээ хүрээнд хэрэгжүүлж 10 жилийн туршлага хуримтлуулаад байна. Залуу улс төрчид, залуу үе ирээдүйн тэтгэвэртээ санаа тавьж Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог [...]