Тэтгэврийн Ууган Сангаас 2019 онд хувийн тэтгэвэр авсан ахмад гишүүдтэйгээ уулзлаа.
Тэтгэврийн Ууган Сан нь Голомт банк, Бодь группийн ажил олгогч, ажилтнуудын ажилтнуудаа тэтгэврийн насанд хүрэх үед хувийн тэтгэврийн нэмэлт орлоготой болгох зорилгын үндсэн дээр 2010 онд үүсгэн байгуулагдсан. Энэ хүсэл зорилгодоо тууштай байж амьдралд тохиолдох түр зуурын санхүүгийн асуудалд нугараагүй 4 гишүүн маань өнгөрсөн онд улсаас тэтгэвэр тогтоолгохоос гадна Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэврээ авлаа. Тэд 3-8 жилийн хугацаанд ТУС-ийн гишүүн байж нийт 26.7 сая төгрөгийн хувийн тэтгэвэр авсан байна. Энэ 26.7 сая төгрөгийн тэтгэврийн 7.7 саяыг гишүүд өөрсдийн цалингаас [...]