Удирдах зөвлөлийн санал хураалтын үр дүн гарлаа
Тэтгэврийн Ууган Сан нь Удирдах зөвлөлийн 5 гишүүнтэй. Бүх гишүүдийн төлөөлөл 2 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа тул дараагийн 3 жилд гишүүдийг төлөөлөх 2 гишүүнийг сонгох санал хураалтыг www.tus.mn сайтаар /Poll систем/ 2024.04.15-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Санал хураалтын үр дүнгээр Удирдах зөвлөлд өмнөх 3 жилд ажилласан Н.Долгормаа, А.Ганчимэг захирал нар дахин сонгогдож, Тэтгэврийн Ууган Сангийн Удирдах зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй ажиллах боллоо. Үүнд: Г.Ганболд, Голомт банкны ерөнхийлөгч. Үүсгэн байгуулагчдаас томилогдсон. Г.Эрдэнэчимэг, Бодь Интернэшнл ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал. Үүсгэн байгуулагчдаас [...]