Тэтгэврийн Ууган Сангийн гүйцэтгэх захирлаар Н.Мөнхжаргал томилогдлоо

Тэтгэврийн Ууган Сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж. Хишигжаргал нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, Н.Мөнхжаргал 2021 оны 6 сарын 8-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдлоо. 2016 оноос эхлэн Тэтгэврийн Ууган Санг хөгжүүлэх, гишүүдийнхээ хуримтлалыг өсгөхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн Ж.Хишигжаргал захиралдаа талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Шинээр томилогдсон Н.Мөнхжаргал захирал 2004 оноос Голомт банканд Лавлах төвийн оператороор ажлын гараагаа эхлүүлж сүүлийн 10-аад жилд эрсдэлийн удирдлага, Комплаенс, тэр дундаа мөнгө угаах, терроризмыг [...]

2021-07-06T13:27:53+08:002021-07-06|Мэдээ|

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН СОНГУУЛИЙН ҮР ДҮН ГАРЛАА

ТУС-ийн Бүх гишүүдийг төлөөлөх Удирдөх зөвлөлийн 2 гишүүнийг сонгох ээлжит сонгуульд 7 нэр дэвшигч хүсэлтээ ирүүлж, тэдгээрийн танилцуулгыг сангийн  www.tus.mn цахим хуудас дээр 2021.03.02-өдрөөс байршууллаа. 2021.03.15-ны өдөр Г.Цолмон-Од нэрээ татсан тул дараах  6 нэр дэвшигч сонгуульд өрсөлдлөө. ТУС-ийн Удирдах зөвлөлд нэр дэвшсэн идэвхтэй гишүүддээ баярлалаа.   Санал хураалтыг www.tus.mn цахим хуудсаар 2021.03.19-2021.04.01-ний хооронд авч, үр дүнг нэгтгэсэн болно. 2021.03.18-ны өдрийн байдлаар ТУС-д нийт 1436 гишүүн бүртгэлтэйгээс 1391 гишүүн идэвхтэй буюу холбоо барих боломжтой байна. 45 гишүүн хуримтлал огт ордоггүй идэвхгүй [...]

2021-04-05T15:47:34+08:002021-04-05|Мэдээ|

Гишүүд та бүхэн Удирдах Зөвлөлийн Сонгуульд нэр дэвшигчидтэй танилцана уу.

ТУС нь үүсгэн байгуулагчид, гишүүд болон сангийн эрх ашгийн тэнцвэрийг хангахуйц удирдлага, хяналтын тогтолцооны бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үүсгэн байгуулагчид Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлд төлөөллөө томилж харин гишүүд төлөөллөө сонгох замаар сангийн удирдлага, хяналтаа хэрэгжүүлдэг. Удирдах Зөвлөл үүсгэн байгуулагч байгууллагаас томилогдсон 3, бүх гишүүдийг төлөөлөх 2, нийт 5 гишүүнтэй. Удирдах Зөвлөл нь сангийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, стратегийг тодорхойлох, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн ерөнхий төлөвлөгөө болон үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний [...]

2021-03-09T12:08:12+08:002021-03-05|Мэдээ|

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тэтгэврийн Ууган Сан ТББ-с зарлаж байгаа тендерийн сонгон шалгаруулалтанд эрх бүхий байгууллагуудыг оролцохыг урьж байна. Тэтгэврийн Ууган Сан (ТУС) нь дараах ажилд програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, туршлагатай, найдвартай, урт хугацаанд хамтран ажиллах боломжтой вендор компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан хамтран ажиллана. ТУС үндсэн систем ТУС сангийн үндсэн бүртгэл, түүнтэй холбоотой санхүүгийн тооцоолол, хөрөнгө оруулалтын бүртгэл, өгөөж тооцох зэрэг ажлыг хийж гүйцэтгэхэд зориулагдсан санхүүгийн тооцооллын үндсэн системийг 100% захиалагчийн өмч байх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх; Цаашид хөгжүүлэлтийг [...]

2021-03-03T17:46:59+08:002021-03-03|Мэдээ|

Тэтгэврийн Ууган Сан 2020 оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа

Тэтгэврийн Ууган Сан /ТУС/ гишүүдээ ирээдүйн баталгаагаа хангах тэтгэврийн хуримтлалтай болгох, гишүүдийнхээ хуримтлалын үнэ цэнийг бууруулахгүй байх үндсэн зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд 2020 оны үр дүнгээ тооцон, хөндлөнгийн аудитаар баталгаажуулж гишүүдийнхээ нэрийн дансанд сонгосон багцын дагуу хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа. 2020 онд жилийн дунджаар 5.7 тэрбум төгрөгийн хуримтлалыг гишүүдийн багц сонголт болон Хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын бодлогын дагуу Зэрэглэл 1-ийн хөрөнгө оруулалтад 87.3 хувийг, Зэрэглэл 2-ын хөрөнгө оруулалтад 12.7 хувийг байршуулж ажиллаа. Багц 1-ийн өгөөж 12.21 хувь, Багц 2-ыг өгөөж 10.78 [...]

2021-02-10T17:39:47+08:002021-02-10|Мэдээ|