Мэдээ, мэдээлэл
Зуны шатрын сургалт
Жил бүр уламжлал болон тэмдэглэж ирсэн “Ойн булаг” зуслангийн нээлт, ТУС сангийн ойн баярын хүрээнд энэ жил ТУС сангаас зуслангийн хүүхдүүдийн оюуныг тэлэхэд ТУС болж шатрын зуны сургалтыг шатрын спортын мастер Д.Бат-Эрдэнэтэй хамтран 2014.07.14-07.30 хооронд зохион байгуулж байна.
2014.07.05-нд […]
Тус сан үүсгэн байгуулагдсаны 4 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Эрхэм хүндэт ТУС сангийн удирдлагууд, УЗ, ХЗ, ХОХ-ны гишүүд, нийт гишүүд ээ
Ирээдүйдээ итгэл төгс хөрөнгө оруулалт хийж, байгууллагаас олгож буй боломжийг ухаалгаар хүртэж, хойчийн ирээдүйгээ баталгаажуулан санд нэгдэн орсон бүх гишүүд, дэмжигчиддээ ТУС сан […]
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.