Мэдээ, мэдээлэл
Хяналтын зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгох
Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөл нь 3 гишүүнтэйгээс 1 нь үүсгэн байгуулагчдын төлөөлөл, 2 нь гишүүдийн төлөөллөөс сонгогддог. Гишүүдийн төлөөллөөс сонгогдсон М.Шинэжаргал нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул нөхөн сонгуулийг дор дурьдсан хугацаанд зохион байгуулагдана.
Global hr forum-д байгууллагын шинэ хөтөлбөр өнгө нэмлээ
Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг GLOBAL HR FORUM 10 сарын 16-ны өдөр БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ-ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛ-УДИРДАХ ЭВ ДҮЙ сэдвийн дор МҮХАҮТанхимд зохион байгуулагдлаа. Форумд нийт 120 орчим байгууллагын төлөөлөл оролцож […]
Тус сангаас анхны гишүүн тэтгэвэрийн хуримтлалаа 100% хүртлээ
Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө улсад нийт 38 жил тасралтгүй хөдөлмөрлөж тэтгэвэртээ гарж буй сангийн гишүүн Голомт банкны ахмад ажилтан С.Алтангэрэлдээ ТУС сангийн нэрийн данс дахь тэтгэврийн хуримтлалыг 100 хувь олголоо.
Сангийн 4 жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө
ТУС сангийн 4 жилийн ойн баяраа тэмдэглэхтэй холбогдуулан 4 бүлэг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаа.
- Идэвхжүүлэлт, мэдээллэл өгөх /Нийт ажилтанууд, гишүүдэд/
Сангийн үйл ажиллагааг сурталчилан, нийт гишүүдэд 4 жилийн ойн арга хэмжээний талаар […]
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.