Тэтгэврийн Ууган Сан 2019 оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа
Тэтгэврийн Ууган Сан /ТУС/ нь Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, гишүүдээ ирээдүйн баталгаагаа хангах тэтгэврийн хуримтлалтай болгох, гишүүдийнхээ хуримтлалын үнэ цэнийг бууруулахгүй байх үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэх, төрийн бус байгууллага юм. Бид үндсэн зорилгынхоо хүрээнд жил бүр хөрөнгө оруулалтын үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваарилдаг. 2019 оны хөрөнгө оруулалтын үр дүнд бид хөрөнгө оруулалтын Багц 1-ийг сонгосон гишүүддээ 15.16 хувь, Багц 2-ыг сонгосон гишүүддээ 13.13 хувь, Багц 3-ыг сонгосон гишүүддээ 11.11 хувийн өгөөж, нийт дунджаар 13.17 [...]