ТУС-ийн гишүүд та бүхнийг Хяналтын зөвлөлийн ээлжит сонгуульд нэр дэвшихийг урьж байна.
Тэтгэврийн Ууган Сангийн Эрхэм гишүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе! ТУС ТББ-ын Хяналтын зөвлөл нь үүсгэн байгуулагч байгууллагаас томилогдсон 1, гишүүдээс сонгогдсон 2, нийт 3 гишүүнтэй. Энэ жил Хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул ирэх 3 жилийн хугацаанд Хяналтын зөвлөлд гишүүдээ төлөөлөн ажиллах 2 гишүүнийг сонгох сонгууль энэ 3-р сард буюу Бүх гишүүдийн ээлжит хурлын үеэр зохион байгуулагдана. Хяналтын зөвлөл нь дараах зорилгоор ажилладаг: сангийн дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих; сангийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт [...]