Жилийн тайлан 2023
Тэтгэврийн Ууган Сангийн 2023 оны тайлан
Тэтгэврийн Ууган Сангийн 2023 оны тайлан
Эрхэм гишүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе! Тэтгэврийн Ууган Сан ТББ /Сан/ үүсгэн байгуулагчид, гишүүд болон сангийн эрх ашгийн тэнцвэрийг хангахуйц Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Сангийн Удирдах Зөвлөл үүсгэн байгуулагч байгууллагаас томилогдсон 3, бүх гишүүдийг төлөөлөх 2, нийт 5 гишүүнтэй ажилладаг. Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа энэ оны 4-р сард дуусгавар болж байгаа тул ирэх 3 жил Бүх гишүүдээ төлөөлөн ажиллах 2 гишүүнийг сонгох санал хураалтыг Бүх гишүүдийн хурлаар зохион байгуулах гэж байна. Сангийн Удирдлагын баг [...]
Тэтгэврийн Ууган Сан нь гишүүнээр нэгдэн орсон бүх байгууллагын ажилтнууд, иргэнийг тэтгэврийн нэмэлт хуримтлалтай болгох, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүй байх зорилготой ажилладаг. Бид энэхүү зорилгын хүрээнд гишүүдийнхээ хуримтлалыг тэдний сонгосон багцын дагуу хөрөнгө оруулалтад байршуулж, үр ашгийг тооцон хөндлөнгийн аудит, сангийн Хяналтын зөвлөлөөр хянуулж баталгаажуулан 100 хувь гишүүддээ хуваарилдаг. 2023 оны хөрөнгө оруулалтын дундаж өгөөжийг 11.72 хувьд хүргэн нэмэгдүүлсэн бөгөөд үр дүнд нь Багц 1 –ийг сонгосон гишүүдэд 12.72%, Багц 2 –ыг сонгосон гишүүдэд 11.93%, Багц 3 –ыг сонгосон [...]
Тэтгэврийн Ууган Сан нь Голомт банк, Бодь группийн ажилтнуудаа тэтгэврийн насанд хүрэх үед хувийн тэтгэврийн нэмэлт орлоготой болгох зорилгоор 2010 онд үүсгэн байгуулагдаж байлаа. Тухайн үед элсэж байсан гишүүд маань гавьяаны амралтаа авч 2023 онд ТУС сангаас зургаан ахмад гишүүн “ХУВИЙН ТЭТГЭВЭР”-ээ авлаа. Тэд зорьсон зорилгодоо үнэнч байж, тууштай хуримтлуулан нийт 120.9 сая төгрөгийн хувийн тэтгэвэр авчээ. Энэ тэтгэврийн 29.9 саяыг гишүүд маань өөрсдийн цалингаас хуримтлуулж, 29.9 саяыг ажил олгогчоос нэмж, үлдсэн 61.1 сая төгрөг нь хөрөнгө оруулалтын өгөөж байна. [...]
ТУС-ийн гишүүдийн дунд зохион байгуулдаг “ТУС-ч найз” урамшуулалт аян өнгөрсөн 7 хоногт амжилттай зохион байгуулагдлаа. Уг аянд манай 21 гишүүн идэвхтэй оролцож нийт 105 гишүүн шинээр элссэн байна. Хувийн тэтгэврийн ач холбогдол болон байгууллагынхаа давуу талыг хамт ажиллагч найз нөхөддөө танилцуулсан ТУС-ч найзууддаа болон ирээдүйдээ хөрөнгө оруулах шийдвэр гаргасан шинэ гишүүддээ баярлалаа. Тууштай хуримтлуулж, ирээдүйдээ итгэл төгс амьдарцгаая. Тэтгэврийн Ууган Сан