Хяналтын зөвлөлийн ээлжит сонгуульд нэр дэвшихийг урьж байна
Эрхэм гишүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе! Тэтгэврийн Ууган Сан ТББ /Сан/ -ын Хяналтын зөвлөл нь үүсгэн байгуулагч байгууллагын төлөөлөл 1, гишүүдийн төлөөлөл 2, нийт 3 гишүүнтэй ажилладаг. Сангийн дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, сангийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж үүсгэн байгуулагч, нийт гишүүдэд мэдээлэх, сангийн аж ахуйн, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгах зөвлөл юм. Хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2023 оны 4 сард дуусгавар болж байгаа тул Хяналтын зөвлөлд ирэх 4 жил Бүх гишүүдээ [...]