About Эрдэнэчимэг Ө

This author has not yet filled in any details.
So far Эрдэнэчимэг Ө has created 82 blog entries.

МЭДЭЭЛЭЛ

ТУС-аас хуримтлалаа авахаар төлөвлөж буй гишүүд дараах мэдээлэлд анхаарна уу. Зөвлөгөө: - Та ойрын үед хуримтлалаа авахаар бодож байгаа бол он гаргаад 2021 оны өгөөжийг оруулаад авбал дээр шүү. - ТУС нь тэтгэврийн зориулалттай хуримтлал, мөн байгууллагаас дэмжлэгтэй тул та ойр зуурын мөнгөний хэрэгцээгээ ТУС-ийн хуримтлалаа цуцлахгүй шийдвэл ашигтай. - Бүр болохгүй байгаа бол 2021.12.15-наас өмнө хүсэлтээ өгөөрэй. Гэхдээ энэ тохиолдолд 2021 оны өгөөж орох боломжгүйг анхаарна уу. - Та ажлаас гарч байгаа бол 2021.12.15-ны өдрөөс өмнө хүсэлтээ өгөхдөө тушаалаа [...]

2021-12-07T16:32:32+08:002021-12-07|Мэдээ|

Г.Жавзансүрэн: Манай Тэтгэврийн Ууган Сан чинь өөрөө шинэчлэл шүү дээ.

Тэтгэврийн Ууган Сангаас “Хувийн тэтгэвэр авсан” гишүүддээ батламж, гарын бэлэг өгдөг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу 2020, 2021 онд тэтгэвэрт гарсан гишүүддээ зориулж арга хэмжээ зохиох  боломжгүй тул  гэр гэрт нь гарын бэлгээ хүргэж өглөө. Энэ үед “Тэтгэврийн Ууган Сангийн хамт олноо биднийг урина гэж бодоогүй байсан шүү. Гэнэтийн байлаа. Ковидын эрсдэлтэй үед цуглаж уулзаж чадаагүй ч зориод ирсэнд эгч нь баяртай байна. Алив манайд орж халуун цай уу” гэсээр Г.Жавзансүрэн эгч маань хамт олноо төлөөлөн бэлэг хүргээд буцах бодолтой байсан [...]

2021-11-09T14:12:53+08:002021-11-09|Мэдээ|

Б.Батжаргал: 1979 оноос хойш төрсөн даатгуулагч шимтгэлд суурилсан аргаар тэтгэвэр тогтоолгох тогтолцоонд шилжинэ

ТУС-ийн гишүүд болон энэ мэдээг уншиж буй бүх хүнд энэ өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэндээ нийгмийн даатгал, тэтгэврийн даатгал тойрсон олон асуудлууд болон Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн талаар Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал тайлбар ярилцлага хийснийг гишүүддээ танилцуулж байна. Нийгмийн даатгал болон, тэтгэвэр, тэтгэмжийн асуудал нь хүн бүрийн амьдралтай салшгүй холбоотой бөгөөд хэзээ гэж хэлж мэдэхгүй эрсдэлээс бидний хамгаалах учиртай тул энэ талын мэдлэг мэдээллийг цаг гарган судалж байгаарай. Эх сурвалж: https://mlsp.gov.mn/content/detail/1601   Б.Батжаргал: 1979 [...]

2021-11-09T12:37:53+08:002021-11-09|Мэдээ|

Тэтгэврийн Ууган Сан 2020, 2021 онд “Хувийн тэтгэвэр” авсан ахмадууддаа гарын бэлэг хүргэж өглөө.

Ахмадын баярын өдрийг тохиолдуулан, ирээдүйдээ хөрөнгө оруулж, зорьсон зорилгодоо тууштай байж, Тэтгэврийн Ууган Сангийн үндсэн зорилгын дагуу 2020, 2021 онд “ХУВИЙН ТЭТГЭВЭР” авсан дараах ахмадууддаа бид батламж, гарын бэлгээ хүргэж өглөө. 2020 онд Г. Жавзансүрэн 2020 онд М. Мейрамхан 2020 онд М. Чимэгмөнх 2021 онд А. Пүрэвсүрэн 2021 онд С. Мөнхцэцэг 2021 онд Г. Даваахүү Ахмадууд маань хамт олноо, ажлаа санасан халуун дулаан сэтгэлээр Тэтгэврийн Ууган Сангийн хамт олон, нийт гишүүдэд талархал илэрхийлж, мэнд дэвшүүлснийг үүгээр уламжилж байна. Нийт ахмадууддаа [...]

2021-10-01T17:34:46+08:002021-10-01|Мэдээ|

“ТУС-ч НАЙЗ” аян дууслаа.

ТУС-ийн гишүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “ТУС-ч найз” урамшуулалт аян 14 хоног үргэлжилж өнөөдөр буюу 8 сарын 30-ны өдрийн 18 цагаар дууслаа. Хамтран ажиллагсаддаа ТУС-ийн ач холбогдлыг танилцуулж, гишүүнээр элсүүлэн "ТУС-ч НАЙЗ" аяны болзол хангасан гишүүддээ баярлалаа. Аянаар нийт 18 гишүүн урамшуулал авлаа. Мөн ирээдүйдээ хөрөнгө оруулж ТУС-д элссэн шинэ гишүүддээ баяр хүргэж, ирээдүйн баталгааг хангах их хуримтлалтай болохыг хүсэн ерөөе.

2021-08-31T16:25:40+08:002021-08-31|Мэдээ|