Д.Бадрал: Ажилтны хувьд ажил олгогч маань бидний ирээдүйд зориулж хуримтлалтай болоход тусалж байгаа нь их таалагдаж байсан.

Тэтгэврийн Ууган Сангийн анхны гишүүн, бүх гишүүдийн олонхын саналаар сонгогдсон Удирдах зөвлөлийн дарга Д.Бадрал нийт хамт олон, гишүүн байгууллага, гишүүдэд ээ 10 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу.  

2020-07-01T11:17:14+08:002020-07-01|Мэдээ|

Г.Ганболд: Ажилтны эрх ашиг, ажил олгогчийн үзэл баримтлалыг урт хугацаанд нэгтгэж чадах юм байна гэж их сайн дэмжиж байсан.

Тэтгэврийн Ууган Санг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганболд нийт гишүүн байгууллага, гишүүдэд ээ Монгол улсад анхны гэж хэлж болох хувийн тэтгэврийн сан буюу Тэтгэврийн Ууган Сан үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, анх үүсгэн байгуулах үеийн дурсамжаас хуваалцлаа.Та бүхэн хүлээн авна уу.

2020-07-01T11:02:27+08:002020-07-01|Мэдээ|

Тэтгэврийн Ууган Сан “Хувийн тэтгэврийн тухай” хуулийн төсөлд өгсөн саналаа нээлттэй танилцуулж байна.

“Тэтгэврийн Ууган Сан” ТББ нь Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор 2010 онд Голомт банк - Бодь группийн ажил олгогч, ажилтнуудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд бид Монгол улсад хувийн тэтгэврийн  тогтолцоог ямар хэлбэрээр хөгжүүлэх, хувийн тэтгэврийн сан ямар байдлаар ажиллах боломжтойг судалж, аль тохиромжтой хувилбарыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, өөрийн  дотоод дүрэм, журмаа боловсруулан гишүүн байгууллага болон гишүүдийнхээ хүрээнд хэрэгжүүлж 10 жилийн туршлага хуримтлуулаад байна. Залуу улс төрчид, залуу үе ирээдүйн тэтгэвэртээ санаа тавьж Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог [...]

2020-04-21T14:56:27+08:002020-04-21|Мэдээ|

А.Бямбасүрэн: Хадгаламж хийх зуршлыг би ааваасаа сурсан.

Сар шинийн баярын өмнө ТУС-аас хувийн тэтгэвэр авсан Бүртгэл тооцооны газрын АТМ-ийн албаны жолооч А.Бямбасүрэн гуайн дурсамж, залуучууддаа захисан үгийг уламжилж байна. Та Голомт банканд хэзээ ажилд орсон бэ? Би Голомт банканд анх 1997 онд ажилд орсон. Голомт банкандаа 23 жил ажиллажээ. Над шиг 23 жил ажилласан хүн цөөхөн байгаа. Одоо удахгүй Голомт банкны маань 25 жилийн ой болж байна. Том банканд ажиллаж, найдвартай сайхан ажлын байртай байж, тэтгэвэрт гарсандаа ах нь баярлаж явдаг. Банкандаа 25 жилийн ойн баярын мэнд хүргэмээр байна. [...]

2020-03-12T18:28:03+08:002020-03-02|Мэдээ|

Д. Сүхбаатар: Өнгөрсөн жил ТУС-аас хувийн тэтгэврээ аваад цэвэр агаарт сайхан хашаа байшин авсан.

Бид сар шинийн баярын өмнө ТУС-аас хувийн тэтгэвэр авсан ахмадуудтайгаа уулзаж тэднийхээ Голомт банканд ажилласан дурсамж, хадгаламж, хуримтлалын талаар ярилцсан билээ. Энэ удаад Захиргааны газрын СААХ-ийн Үйлчилгээний албаны  селесар, мужаан Д. Сүхбаатар гуайн дурсамж, залуустаа хандан хэлсэн үгийг уламжилж байна. Та Голомт банканд хэзээ ажилд орсон бэ? Банканд анх ажилд орж байсан үеийн дурсамжаасаа бидэнтэй хуваалцахгүй юу? Манай банк одоогийн энэ Төв оффист 2002 оны 12 сард  орж байсан. Би үүнээс яг 1 сарын өмнө Бодь пропертийз ХХК-д сантехникийн ажилтнаар ороод байсан. [...]

2020-03-12T18:28:03+08:002020-03-02|Мэдээ|