Эрхэм гишүүд та бүхэн Хяналтын зөвлөлд нэр дэвшигчидтэй танилцана уу.

Тэтгэврийн Ууган Сангийн эрхэм гишүүн танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэнд Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаар болон сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг танилцуулж байна. Хяналтын зөвлөл үүсгэн байгуулагч байгууллагаас томилогдсон 1, бүх гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон 2 гишүүнтэй ажилладаг.  Энэ удаагийн сонгууль Бүх гишүүдийн ээлжит хуралтай хамт 2019/03/18-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал зохион байгуулагдана. Хяналтын зөвлөл нь та бүхний ирээдүйн баталгаа болох Тэтгэврийн Ууган Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилладаг. Сангийн [...]

2020-03-12T18:28:04+08:002019-03-13|Мэдээ|

ТУС-ийн гишүүд та бүхнийг Хяналтын зөвлөлийн ээлжит сонгуульд нэр дэвшихийг урьж байна.

Тэтгэврийн Ууган Сангийн Эрхэм гишүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе! ТУС ТББ-ын Хяналтын зөвлөл нь үүсгэн байгуулагч байгууллагаас томилогдсон 1, гишүүдээс сонгогдсон 2, нийт 3 гишүүнтэй. Энэ жил Хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул ирэх 3 жилийн хугацаанд Хяналтын зөвлөлд гишүүдээ төлөөлөн ажиллах 2 гишүүнийг сонгох сонгууль энэ 3-р сард буюу Бүх гишүүдийн ээлжит хурлын үеэр зохион байгуулагдана. Хяналтын зөвлөл нь дараах зорилгоор ажилладаг: сангийн дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих; сангийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт [...]

2019-03-05T13:51:13+08:002019-03-05|Мэдээ|

Тэтгэврийн Ууган Сангаас нийт хамт олон, гишүүд дээ сар шинийн мэнд хүргэе.

Тэтгэврийн Ууган Сан /ТУС/ нь Монгол улсад хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан. Бид гишүүн байгууллагуудынхаа хүрээнд хувийн тэтгэврийн санг амжилттай ажиллуулж аль хэдийн 8 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд бид ирээдүйдээ зориулж цалингийнхаа багахан хэсгээр боловч хуримтлуулахын ашиг тус, хамтдаа нэг зорилгын төлөө сан бүрдүүлж ажиллахын давуу талыг харлаа. ТУС-ийн үндсэн зорилгын дагуу тэтгэврийн насанд хүрч тухайн жилд тэтгэврийн хуримтлалаа авсан  гишүүддээ хүндэтгэл үзүүлж идээний дээж дурсгалын зүйл гардуулж, тэднийхээ сэтгэлийн үгийг гишүүддээ уламжилдаг заншилтай. [...]

2020-03-12T18:28:04+08:002019-02-13|Мэдээ|

ТУС 2018 оны үр дүнгээ тооцож, гишүүддээ өгөөжөө хуваариллаа

Хөрөнгө оруулалт ба багцийн хуваарилалт Тэтгэврийн ууган сан /ТУС/ нь хөрөнгө оруулалт эрсдэлийн удирдлагын бодлого, гишүүдийн эрсдэл өгөөжийн сонголтын хүрээнд сангийн хөрөнгө оруулалтын стратеги, бодлогын дагуу гишүүдийнхээ хуримтлалыг удирдан ажиллаж байна. ТУС 2014 оноос гишүүддээ хөрөнгө оруулалтын ялгаатай түвшин бүхий эрсдэл өгөөжийн гурван төрлийн багц санал болгож ирсэн бөгөөд гишүүд Багц 1-ийг жил бүр Багц 2 ба 3-ыг гурван жилд 1 удаа солих эрхтэй. 2018 онд бүх гишүүдийн хурлаар багц сонгох эрхтэй нийт 253 гишүүнээс 93 гишүүн Эрсдэл өгөөжийн багц [...]

2020-03-12T18:28:04+08:002019-02-02|Мэдээ|

ТУС-ын Хөрөнгө оруулалтын хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдлээ.

Удирдах зөвлөлийн гишүүн, Хөрөнгө оруулалтын хорооны гишүүнээр ажиллаж байсан Э.Амарбаясгалан ТУС-ийн гишүүнчлэлээс гарсан тул Удирдах зөвлөлийн III улирлын ээлжит хурлаар Хөрөнгө оруулалтын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцсэн билээ. Хөрөнгө оруулалтын хороонд гүйцэтгэх удирдлагын зүгээс ТУС-ийн гишүүн Г.Мөнх-Эрдэнийг санал болгож Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэнээр 2018 оны 10 сарын 08-ны өдрөөс Н.Мөнх-Эрдэнэ Хөрөнгө оруулалтын хорооны гишүүнээр томилогдлоо. Ингээд Хөрөнгө оруулалтын хороо нь хорооны дарга Ж.Хишигжаргал, гишүүд Д.Бадрал, Г.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр цаашид ажиллах боллоо. Сангийн Хөрөнгө оруулалтын хороо нь Хөрөнгө [...]

2018-11-07T16:10:48+08:002018-11-07|Мэдээ|