Хуримтлалын хувь, хэмжээ 2 хувь боллоо
ТУС сан нь анх ажил олгогч ажилтнуудын санаачлагаар тэдгээрийн ирээдүйн санхүүгийн баталгааг хангах гол зорилготой үүсгэн байгуулагдаж байсан. Өнгөрсөн хугацаанд ТУС санд нийт 1800-аад ажилтан гишүүнчлэлээр элсэж ажил олгогчийн дэмжлэгтэйгээр урт хугацааны хуримтлал бий болгожээ. ТУС санд ажил олгогч байгууллагууд маань томоохон үүрэгтэй оролцдог. Санг анх үүсгэн байгуулагдсанаас хойш 10 гаруй гишүүн байгууллага бидний үйл ажиллагааг дэмжиж ажилтнуудынхаа ирээдүйн санхүүгийн баталгааг хангах, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор санд нэгдэн орж ажилтнуудаа хамруулах нөхцөлийг бүрдүүлсэн. Ажил олгогчийн зүгээс эдийн засгийн нөхцөл [...]