ТА ХУВИЙН ТЭТГЭВЭРТЭЙ ЮУ?
Тэтгэврийн Ууган Сан /ТУС сан/-д хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэх хүсэлтэй манай гишүүн байгууллагын ажилтнууд болон хувь хүмүүс гишүүнээр элсдэг. Манай сан үүсгэн байгуулагдсанаас хойш 4200 гишүүн элсэж, одоо 1400 гаруй гишүүнтэй байна. Тэд хэрхэн тэтгэврийн хуримтлалтай болдгийг бид Баяраагийн жишээгээр танд танилцуулъя. Баяраа байгууллагын тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэгч Голомт банканд ажилладаг. Холч хараатай, ажил амьдралаа төлөвлөж сурсан Баяраа 2011 онд теллер байхдаа ТУС санд гишүүнээр элсэж хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэж эхэлсэн. Тэр гишүүнээр элсээд 12 жил болсон бөгөөд одоо 38 настай, [...]