Мэдээ, мэдээлэл
ТА ХУВИЙН ТЭТГЭВЭРТЭЙ ЮУ?
Тэтгэврийн Ууган Сан /ТУС сан/-д хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэх хүсэлтэй манай гишүүн байгууллагын ажилтнууд болон хувь хүмүүс гишүүнээр элсдэг. Манай сан үүсгэн байгуулагдсанаас хойш 4200 гишүүн элсэж, одоо 1400 гаруй гишүүнтэй байна. Тэд хэрхэн тэтгэврийн хуримтлалтай болдгийг бид […]
Тэтгэврийн Ууган Сангийн Бүх гишүүдийн хурлын Азтанууд тодорлоо.
Тэтгэврийн Ууган Сан ТББ-ын Бүх гишүүдийн хурлын үр дүнгээ танилцуулж, хуралдаа оролцож, амжилттай санал өгсөн нийт 662 гишүүдээсээ Номин сүлжээ дэлгүүрийн 100 мянган төгрөгийн картын эзэн болох азтнуудаа тодрууллаа. ТУС-ийн гишүүд та бүхэн сугалааны тохиролтой танилцана уу.
Хуралдаа идэвхтэй […]
БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ ДУУСЧ, ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН СОНГУУЛИЙН ҮР ДҮН ГАРЛАА
Тэтгэврийн Ууган Сан ТББ нь Бүх гишүүдийн хурлаа 2023.03.13-2023.03.28 өдрүүдэд www.tus.mn сайтаар зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцүүллээ.
- 2022 оны үйл ажиллагааны тайлантай танилцуулах
- 2022 онд Багц 1-ийг сонгосон гишүүд багц сонголт хийх
- Хяналтын зөвлөлийн хоёр гишүүнийг сонгох
Бүх […]
Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Тэтгэврийн Ууган Сангийн эрхэм гишүүн танд энэ өдрийн мэнд хүргэе.
Өнөөдөр та бүхэндээ Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаар болон сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг танилцуулж байна.
Хяналтын зөвлөл үүсгэн байгуулагч байгууллагаас томилогдсон 1, бүх гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон 2 гишүүнтэй ажилладаг. Хяналтын […]
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.