Мэдээ, мэдээлэл
ТУС ТББ-ын Ерөнхий нөхцөл, Хуримтлал олгох журам шинэчлэгдэн батлагдлаа
Тэтгэврийн Ууган Сан ТББ /“Сан”/ нь дотоод дүрэм журмаа сайжруулан, тэдгээрийг Сангийн гишүүн байгууллага болон гишүүдэд тодорхой, ойлгомжтой болгох зорилгоор 2017 оны 10 сарын 27-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар Сангийн Ерөнхий нөхцөл болон Хуримтлал олгох журамд нэмэлт, өөрчлөлт […]
ТУС ТББ Гишүүнчлэлийн журамтай боллоо
Тэтгэврийн Ууган Сан ТББ /“Сан”/ нь дотоод дүрэм журмаа сайжруулах ажлын хүрээнд гишүүнд тавигдах шаардлага, гишүүнийг бүртгэх, нэрийн данс нээх, гишүүнчлэлийн хугацааг тооцох, бүртгэлээс хасах, мэдээ мэдээлэл солилцох, гишүүний эрх, үүрэгтэй холбоотой харилцааг тодорхой, ойлгомжтой болгох зорилгоор 2017 оны 10 […]
Тэтгэврийн Ууган сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр Г.Ганболд томилогдлоо.
Шинэчилсэн дүрмийн дагуу ажил олгогчийг төлөөлүүлэн Голомт банкны Гүйцэтгэх захиралын 304 тоот тушаалын дагуу Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд нь Тэтгэврийн Ууган сангийн удирдах зөвлөлийн гишүүнд томилогдлоо.
Г.Ганболд нь 1983-2000 оны хооронд […]
Тэтгэврийн Ууган Сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Ганбат өөрийн хүсэлтээр удирдах зөвлөлөөс нэрээ татлаа.
Ашид Голомт ББСБ-ын гүйцэтгэх захирал Ж.Ганбат нь 2016 оны бүх гишүүдийн санал хураалтын дагуу удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 11-нд өөрийн хүсэлтээр сангийн удирдах зөвлөлийн гишүүнээс нэрээ татах хүсэлт гаргасан. УЗ-ийн дарга болон бусад гишүүд, […]
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.