Мэдээ, мэдээлэл
Тэтгэврийн Ууган Сангийн дүрэм шинэчлэн батлагдлаа.
2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Удирдах зөвлөлийн 11/08 тоот тогтоолын дагуу Тэтгэврийн Ууган сангийн дүрэм шинэчилэн батлагдлаа.
Дүрэмд орсон өөрчлөлтүүдээс дурьдвал:
- Нэршилүүдийг илүү тодорхой болгосон.
-Гишүүн
-Гишүүн байгууллага
- Хуулийн дагуу сан нь бусдын нэрийн өмнөөс төлбөрийн баталгаа гаргах, хандив өгөхийг хориглох […]
ТЭТГЭВРИЙН УУГАН САН – СОНГУУЛЬ 2016
Монгол Улсад анхны хувийн тэтгэврийн тогтолцооны үндэс суурийг тавьсан Тэтгэврийн Ууган Сангийн ирэх 3 жилийн бодлогыг тодорхойлох Удирдах зөвлөл /УЗ/, Хяналтын зөвлөл /ХЗ/-ийн гишүүдийг сонгох хариуцлагатай үе ТУС-ийн гишүүд бидний өмнө ирлээ.
ТУС-ийн дүрмээр Удирдах […]
Тус сангийн бүх гишүүдийн хуралд идэвхитэй оролцсон нийт гишүүд та бүхэнд баярлалаа
ТУС сангийн бүх гишүүдийн хурал 2016.03.09-2016.03.18-ны хооронд сангийн цахим хуудас, Голомт банкны дотоод сүлжээ, гишүүдийн и-мэйл хаягаар дамжуулан цахим хэлбэрээр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Сангийн зүгээс бүх гишүүдийн хурлын материалтай танилцаж, эрсдэл өгөөжийн багцын сонголтуудаа шинэчлэн […]
Дарамт болсон тэтгэврийн зээл
2014, 2015 онд тэтгэврийн зээлийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 300 гаруй мянган ахмад настны 200 орчим мянга нь зээлтэй гэсэн тоо бий. Хувьчлаад үзвэл, тэтгэврийн насны […]
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.