Нүүр2025-06-27T18:17:22+08:00

Мэдээ, мэдээлэл

“Миний гэр бүл”, “Миний мөрөөдөл” хүүхдийн гар зургийн уралдаан

ТУС сангийн 5 жилийн ойн хүрээнд Эх Үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан хүүхдийн зургийн уралдаанд бяцхан үрсээ дэмжиж идэвхитэй оролцуулсан нийт эцэг, эхчүүддээ болон авъяаслаг хүүхдүүддээ талархал илэрхийлье.

Уралдаан 2 насны ангилалаар явагдаж, нийт 45 […]

2015-06-02|

“Миний гэр бүл”, “Миний мөрөөдөл” сэдэвт гар зургийн уралдаан зарлагдлаа

Тэтгэврийн Ууган Сангаас үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан нийт Голомт банкны ажилтнуудынхаа бяцхан үрсийн дунд гар зургын уралдааныг 2015.05.19 – 2015.05.28-ны өдрийг хүртэл “МИНИЙ ГЭР БҮЛ, МИНИЙ МӨРӨӨДӨЛ” сэдвээр зарлаж байна.

2015-06-02|

Та сар бүр тогтмол цалингаасаа ердөө 5%-ийг хуримтлуулаад 400 сая төгрөгтэй болох боломжтой

Та хэрхэн ийм их хэмжээний мөнгөтэй болж чадах вэ? Бага багаар урт хугацаанд тогтмол хуримтлал үүсгэснээр та өмнө нь төсөөлж ч байгаагүй энэ их хэмжээний  хуримтлалыг огт дарамтгүйгээр ердөө сарын цалингийнхаа тодорхой хувиар ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН-д хуримтлуулсанаар бий болгох […]

2015-05-12|

Тэтгэврийн системийг өөрчилнө

“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хууль тогтоох байгууллагаар хэлэлцүүлнэ. Одоогийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо зардлаа санхүүжүүлж буй юм.

Харин 2030 оноос хүн амын дундах […]

2015-04-10|

Ажилтны хуримтлал

Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл

“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
Т.Доржсүрэн, Тэтгэврийн Ууган Сангийн Ууган Гишүүн
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Ш.Буянцэцэг, 2. Голомт Банк - БТГ-КҮЗХэлтэсийн захирал
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.
Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.
С.Мөнхцэцэг, 3. Голомт Банк - 40-р кассын эрхлэгч

Таны мэдлэгт