Мэдээ, мэдээлэл
Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ
Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан, ажлын хэсгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахалж буй юм.Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг”-аар […]
Голомт банкны хамт олондоо 20 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье
Сайн дурын үндсэн дээр санд нэгдэн орсон ажилтнуудад тэтгэврийн насанд хүрэх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажлаас чөлөөгдөх үед нэмэлт тэтгэврийн хангалттай орлоготой байх нөхцөлийг хангах хуримтлал бий болгох үндсэн зорилготой Тэтгэврийн Ууган Сан үүсгэн байгуулагдсанаар Монгол улсын […]
Эрсдэл өгөөжийн багц солих хүсэлтээ илгээнэ үү
Тэтгэврийн Ууган Сан анх 2010 оны 07 сарын 02-нд үүсгэн байгуулагдаж эдүгээ 5 дахь жилдээ үйл ажиллагаа амжилттай явуулж байна. Өнгөрсөн 2014 онд нийт 10 гишүүн байгууллагатай, 1300 гаруй гишүүдтэй, сангийн нийт хуримтлалын хэмжээ 4,4 тэрбум […]
Бүх гишүүдийн хурал 2015
ТУС сан 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш жил бүр сангийн нийт гишүүдэд тухайн жилийн үр дүн, үйл ажиллагаа тайлагнаж, гишүүдийн төлөөллийг оролцуулан бүх гишүүдийн хурлыг уламжлал болгон амжилттай зохион байгуулж ирсэн.
2015 оны БҮХ ГИШҮҮДИЙН […]
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.