Мэдээ, мэдээлэл
ТУС-ч найз аян эхэллээ
ТУС-ийн гишүүдийн дунд зохион байгуулдаг “ТУС-ч найз” урамшуулалт аян өнөөдрөөс эхэллээ. Аян 7 хоног үргэлжилж 9 сарын 26-ны өдөр дуусна. ТУС-ийн гишүүд та бүхэн идэвхтэй оролцож урамшууллын эзэн болоорой.
Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж байна
“Тэтгэврийн Ууган Сан” /ТУС/ ийн Удирдах зөвлөлд Бодь группээс томилогдон ажиллаж ирсэн О.Ганжолоо захирал Удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Бодь Интернэшнл ХХК-иас Г.Эрдэнэчимэг захирлыг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилсныг нийт гишүүд, гишүүн байгууллагууддаа үүгээр мэдэгдэж […]
ТУС-ийн гишүүдийн анхааралд!
Тэтгэврийн Ууган Сан 2022 оны Бүх гишүүдийн хурлаараа нийт гишүүдтэйгээ Багц сонголтын гэрээ шинэчилсэн.
Гэрээ шинэчлэх ажил 4-р сарын 22-ны /Баасан/ өдөр дуусах тул гэрээгээ шинэчилж амжаагүй гишүүд 22-ны өдрийн дотор […]
Тэтгэврийн Ууган Сангийн хөрөнгө оруулалтын багцын нөхцөл өөрчлөгдлөө.
Тэтгэврийн Ууган Сан /Сан/ 2010 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа Бүх гишүүддээ нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлан жил бүрийн 3-р сарын 31-ний өдрийн дотор Бүх гишүүдийн хурлаа зарлан хуралдуулж ирсэн. Энэ жилийн ээлжит хурлаараа бид дараах асуудлуудыг танилцуулж […]
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.