Мэдээ, мэдээлэл
Тэтгэврийн Ууган Сан 2021 оны хөрөнгө оруулалтын үр дүнгээ тооцож, гишүүддээ өгөөж хуваариллаа
Тэтгэврийн Ууган Сан нь сайн дурын үндсэн дээр санд гишүүнээр нэгдэн орсон бүх гишүүн байгууллагын ажилтнууд, иргэнийг тэтгэврийн насанд хүрэх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажлаас чөлөөлөгдөх, сангийн гишүүнчлэлээс сайн дураар гарах үед тэтгэврийн нэмэлт орлоготой байх нөхцөлийг хангах хуримтлалтай […]
А.Ариунзаяа: Хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд нэг алхам урагшилж чадлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагыг та бүхэндээ толилуулж байна. Энэ хууль нь хүн бүрийн амьдралд нөлөөлж байдаг, заавал мэдэх хуулиудын нэг тул энэ ярилцлагаас товч тодорхой […]
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.