Нүүр2025-06-27T18:17:22+08:00

Мэдээ, мэдээлэл

Д.Бадрал: Ажилтны хувьд ажил олгогч маань бидний ирээдүйд зориулж хуримтлалтай болоход тусалж байгаа нь их таалагдаж байсан.

Тэтгэврийн Ууган Сангийн анхны гишүүн, бүх гишүүдийн олонхын саналаар сонгогдсон Удирдах зөвлөлийн дарга Д.Бадрал нийт хамт олон, гишүүн байгууллага, гишүүдэд ээ 10 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу.

 

2020-07-01|

Г.Ганболд: Ажилтны эрх ашиг, ажил олгогчийн үзэл баримтлалыг урт хугацаанд нэгтгэж чадах юм байна гэж их сайн дэмжиж байсан.

Тэтгэврийн Ууган Санг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганболд нийт гишүүн байгууллага, гишүүдэд ээ Монгол улсад анхны гэж хэлж болох хувийн тэтгэврийн сан буюу Тэтгэврийн Ууган Сан үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, анх үүсгэн байгуулах үеийн […]

2020-07-01|

Тэтгэврийн Ууган Сан “Хувийн тэтгэврийн тухай” хуулийн төсөлд өгсөн саналаа нээлттэй танилцуулж байна.

“Тэтгэврийн Ууган Сан” ТББ нь Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор 2010 онд Голомт банк – Бодь группийн ажил олгогч, ажилтнуудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд бид Монгол улсад хувийн тэтгэврийн  тогтолцоог ямар хэлбэрээр хөгжүүлэх, хувийн тэтгэврийн […]

2020-04-21|

А.Бямбасүрэн: Хадгаламж хийх зуршлыг би ааваасаа сурсан.

Сар шинийн баярын өмнө ТУС-аас хувийн тэтгэвэр авсан Бүртгэл тооцооны газрын АТМ-ийн албаны жолооч А.Бямбасүрэн гуайн дурсамж, залуучууддаа захисан үгийг уламжилж байна.

Та Голомт банканд хэзээ ажилд орсон бэ?

Би Голомт банканд анх 1997 онд ажилд орсон. Голомт банкандаа 23 жил […]

2020-03-02|

Ажилтны хуримтлал

Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл

“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
Т.Доржсүрэн, Тэтгэврийн Ууган Сангийн Ууган Гишүүн
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Ш.Буянцэцэг, 2. Голомт Банк - БТГ-КҮЗХэлтэсийн захирал
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.
Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.
С.Мөнхцэцэг, 3. Голомт Банк - 40-р кассын эрхлэгч

Таны мэдлэгт