Мэдээ, мэдээлэл
Д. Сүхбаатар: Өнгөрсөн жил ТУС-аас хувийн тэтгэврээ аваад цэвэр агаарт сайхан хашаа байшин авсан.
Бид сар шинийн баярын өмнө ТУС-аас хувийн тэтгэвэр авсан ахмадуудтайгаа уулзаж тэднийхээ Голомт банканд ажилласан дурсамж, хадгаламж, хуримтлалын талаар ярилцсан билээ. Энэ удаад Захиргааны газрын СААХ-ийн Үйлчилгээний албаны селесар, мужаан Д. Сүхбаатар гуайн дурсамж, залуустаа хандан хэлсэн үгийг уламжилж байна.
Та […]
Тэтгэврийн Ууган Сангаас 2019 онд хувийн тэтгэвэр авсан ахмад гишүүдтэйгээ уулзлаа.
Тэтгэврийн Ууган Сан нь Голомт банк, Бодь группийн ажил олгогч, ажилтнуудын ажилтнуудаа тэтгэврийн насанд хүрэх үед хувийн тэтгэврийн нэмэлт орлоготой болгох зорилгын үндсэн дээр 2010 онд үүсгэн байгуулагдсан.
Энэ хүсэл зорилгодоо тууштай байж амьдралд тохиолдох түр зуурын санхүүгийн асуудалд […]
Үйл ажиллагааны менежер ажилд урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан танилцуулах материал бэлтгэх,
- Байгууллагын сурталчилгаа, маркетингийн идэвхжүүлэлтийн ажлуудыг хэрэгжүүлэх,
- Байгууллагын арга хэмжээг зохион байгуулах, бусад үйл ажиллагаанд хамтран ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
- Photoshop, […]
Тэтгэврийн Ууган Сан 2019 оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа
Тэтгэврийн Ууган Сан /ТУС/ нь Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, гишүүдээ ирээдүйн баталгаагаа хангах тэтгэврийн хуримтлалтай болгох, гишүүдийнхээ хуримтлалын үнэ цэнийг бууруулахгүй байх үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэх, төрийн бус байгууллага юм.
Бид үндсэн зорилгынхоо хүрээнд жил бүр […]
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.