Мэдээ, мэдээлэл
УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ НӨХӨН ТОМИЛЛОО
“Тэтгэврийн Ууган Сан” ТББ-ын бүх гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Батцэнгэл, Хяналтын зөвлөлийн гишүүн С.Тулга нар нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дагуу ТУС-ийн гишүүнчлэлээс гарч, ТУС-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлөгдсөн […]
ТУС-ийн гишүүд “ТУС-ч НАЙЗ” аянд оролцохыг урьж байна.
Тэтгэврийн Ууган Сангаас гишүүдийнхээ дунд “ТУС-ч НАЙЗ” урамшуулалт аян зарлаж байна. Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.
Урамшуулал авах нөхцөл:
- ТУС-ч НАЙЗ аянд оролцохыг хүссэн ажилтан өөрөө ТУС-ийн гишүүн байна.
- 5 найздаа ТУС-ийн талаар танилцуулж, элсүүлнэ.
- Найзууд нь ТУС-ийн гишүүн байгууллагын […]
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.