Мэдээ, мэдээлэл
Banker Boyz багтаа амжилт хүсье.
ТУС нь 8 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж буй Бодь-Голомт сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг дэмжин Д.Төрболд менежертэй Banker Boyz багийг ивээн тэтгэн оролцож байна.
Тоглолт бүрт сэтгэл огшоон өрсөлдөж шилдэг баг гэдгээ нотлон финалын шатанд шалгарсан Banker Boyz […]
Тэтгэврийн Ууган Сангийн Бүх гишүүдийн хурлын АЗТАН-ууд тодорлоо.
Тэтгэврийн Ууган Сан ТББ анх үүсгэн байгуулагдсан цагаасаа жил бүрийн 3-р сард Бүх гишүүдийн хурлаа зарлан хуралдуулж өмнөх жилийн үйл ажиллагааны тайлан, бизнес төлөвлөгөөний хураангуйг танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авч ирсэн уламжлалтай. Мөн энэ үеэр хөрөнгө оруулалтын багцаа өөрчлөх […]
Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөлийн сонгуулийн дүн гарлаа.
Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөлийн сонгуулийг 2019.03.18-ны өдрөөс www.tus.mn цахим хуудсаар дамжуулан онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Сонгуульд 611 гишүүн саналаа амжилттай өгсөн нь идэвхтэй гишүүдийн 52 хувьд хүрсэн тул санал хураалтыг ТУС-ийн дүрмийн дагуу амжилттай болсонд тооцож сонгуулийг 2019 […]
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.