Нүүр2025-06-27T18:17:22+08:00

Мэдээ, мэдээлэл

ТУС-ын Хөрөнгө оруулалтын хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдлээ.

Удирдах зөвлөлийн гишүүн, Хөрөнгө оруулалтын хорооны гишүүнээр ажиллаж байсан Э.Амарбаясгалан ТУС-ийн гишүүнчлэлээс гарсан тул Удирдах зөвлөлийн III улирлын ээлжит хурлаар Хөрөнгө оруулалтын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцсэн билээ. Хөрөнгө оруулалтын хороонд гүйцэтгэх удирдлагын зүгээс ТУС-ийн гишүүн Г.Мөнх-Эрдэнийг […]

2018-11-07|

Удирдах зөвлөл 2018 оны III улирлын ээлжит хурлаа хийж, Э.Амарбаясгалан гишүүнээ үдэж оройн зоог барьлаа

Тэтгэврийн Ууган Сангийн Удирдах зөвлөлийн III улирлын ээлжит хурал 2018 оны 10 сарын 08-ны өдөр Удирдах зөвлөлийн дарга О.Ганжолоо, гишүүд Г.Ганболд, Д.Бадрал, Ж.Хишигжаргал, Ц.Батцэнгэл нарын 100 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.  Хяналтын зөвлөл дарга С.Төгсбилэг, гишүүн Н.Долгормаа нарын 66.6 […]

2018-10-15|

Удирдах зөвлөлийн хуралд нэр дэвшигчдийн мэдээллийг танилцуулж байна.

Тэтгэврийн Ууган Сангийн Удирдах Зөвлөл үүсгэн байгуулагч байгууллагаас томилогдсон 3, бүх гишүүдийг төлөөлөх 2, нийт 5 гишүүнтэй ажилладаг. Энэ удаад Тэтгэврийн Ууган Сангийн ирэх 2 жилийн бодлогыг тодорхойлох, бүх гишүүдийг төлөөлөх 2 гишүүнийг сонгох ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг […]

2018-08-15|

ТЭТГЭВРИЙН УУГАН САН – СОНГУУЛЬ 2018

Манай улсын хувийн тэтгэврийн тогтолцооны хөгжлийг тэргүүлэн түүчээлж байгаа Тэтгэврийн Ууган Сангийн ирэх 2 жилийн бодлогыг тодорхойлох Удирдах зөвлөл /УЗ/-ийг сонгох хариуцлагатай үе ТУС сангийн гишүүд бидний өмнө ирлээ.
УЗ-ийн гишүүнд ТУС сангийн гишүүн, Монгол улсын болон олон улсын […]

2018-08-06|

Ажилтны хуримтлал

Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл

“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
Т.Доржсүрэн, Тэтгэврийн Ууган Сангийн Ууган Гишүүн
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Ш.Буянцэцэг, 2. Голомт Банк - БТГ-КҮЗХэлтэсийн захирал
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.
Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.
С.Мөнхцэцэг, 3. Голомт Банк - 40-р кассын эрхлэгч

Таны мэдлэгт