About tusadmin

This author has not yet filled in any details.
So far tusadmin has created 62 blog entries.

Хуримтлалын алтан дүрэм: Аль болох эрх, аль болох ихийг …

Хуримтлал гэдэг нь... Хуримтлал гэдэг нь өнөөгийн орлогынхоо тодорхой хэсгийг ирээдүйд зарцуулах зорилготой мөнгөн хөрөнгө юм. Хуримтлал нь банкны хадгаламж, худалдаж авсан хувьцаа, бэлэн мөнгө зэрэг олон хэлбэртэй байж болно. Хуримтлалын өсөлт нь одоогийн хэрэглээ, ирээдүйн орлого болон хуримтлалын хүүний өсөлт зэрэг хүчин зүйлээс хамаардаг. Хуримтлалын эх үүсвэр Орлоготой иргэн бүрт хуримтлал бий болгох боломж байдаг ба хуримтлал нь урт хугацаанд үүсдэг тул түүнийг бий болгоход гагцхүү тэвчээр хэрэгтэй байдаг. Улс орнуудад үүсээд байгаа насжилтын асуудлаас 20-р зуунд улс орнууд [...]

2018-06-19T10:33:09+08:002015-02-05|Таны мэдлэгт|

Нийгмийн хамгаалал ба тэтгэвэр

Нийгмийн хамгааллын тогтолцоо нь нийгмийн даатгал ба нийгмийн халамж гэсэн үндсэн 2 хэсэгтэй ба нийгмийн даатгал гэдэг нь иргэн аж ахуй нэгжээс нийгмийн даатгалын санг бүрдүүлж, даатгуулагч өндөр наслах, өвчлөн ажилгүй болоход нь өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжинд заасны дагуу тэтгэвэр тэтгэмж олгох агуулга бүхий эдийн засгийн ойлголт юм. Нийгмийн даатгалын томоохон хэсгийг тэтгэврийн тогтолцоо бүрдүүлдэг. Тэтгэврийн тогтолцооны ангилалаас хамгийн түгээмэл нь Дэлхийн банкны “3 давхаргат” тогтолцооны ангилал /Дэлхийн банк, 1994 он/ юм. Үүнд: [...]

2018-06-19T10:32:41+08:002015-02-05|Таны мэдлэгт|

Хувийн тэтгэврийн тогтолцоо үгүйлэгдэж байна

Манай улс өндөр насны тэтгэврийг улсын төсвөөс олгож байсан хуучин тогтолцоог 1995 оноос өөрчилж, ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлээс тэтгэвэр олгодог нийгмийн даатгалын хуваарилалтын буюу “Эв санааны нэгдлийн тогтолцоо”-нд шилжсэн. Энэ тогтолцоонд хөдөлмөр эрхлэгч бидний төлсөн шимтгэлээр өнөөдрийн тэтгэвэр авагчдын  тэтгэврийг олгодог. Үндэсний статистикийн хорооны судаsлгаагаар 2011 оны эцсийн байдлаар Монгол улсад тэтгэвэрт гарсан 204.4 мянган хүн байсан бөгөөд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэрт 328 тэрбум төгрөг олгожээ. Өөрөөр хэлбэл нэг тэтгэвэр авагч сард дунджаар 134,000 төгрөгийн тэтгэвэр авсан байна. [...]

2018-06-19T10:33:16+08:002015-01-25|Таны мэдлэгт|

Байгууллагын тэтгэврийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

ТУС сангаас байгууллагуудад тэтгэврийн хуримтлалын хөтөлбөрийг бий болгож өгөх шинэ үйлчилгээг санал болгож  байгаа  билээ. Ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудал, ирээдүйн санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг  хангах, ажилтнууддаа хуримтлал үүсгэх сонирхолтой байгууллагууд хамтран ажиллахад  нээлттэй  юм. ТУС сангийн хувьд  энэ сарын 24-ны өдөр Дархан хот  дахь ХААИС-ын багш  ажилтнуудад байгууллагын тэтгэврийн хуримтлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан нэг өдрийн сургалтыг  амжилттай зохион  байгууллаа. Сургалтанд  нийт  80 гаруй ажилтнууд хамрагдсан  ба хувийн тэтгэврийн сангийн талаар мэдээ мэдээллийг хүргэлээ.

2016-07-15T12:19:41+09:002014-11-24|Мэдээ|